Авлига авсан генералаа цаазалжээ
2016-02-12

Хойд Солонгосын Ардын армийн генерал Ри Ён Гилийг цаазалсан тухай “www.yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. 

 

Генералыг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн удирдагч Ким Чен Ун буруутгаж, цаазалсан байна. Цаазын ялыг энэ сарын 8-нд гүйцтгэсэн гэнэ.

 

 

Өмнөд Солонгосын тагнуулууд Сөүлийн удирдлагуудад явуулсан тайландаа “Генерал Ри Ён Гилийг Хойд Солонгосын хиймэл дагуул зөөгч пуужин хөөрсний дараа олны өмнө цаазалсан” хэмээн дурьджээ.  Удирдагч, Ри Ён Гилийн оронд Ри Мён Су гэгчийг томилсон байна.

 

Ким Чен Ун өмнө нь 2013 онд хүргэн ах Чан Сун Тек, өнгөрсөн оны тавдугаар сард Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо цаг нь болсоон ард бид туйлдаж дийлэхгуй нь.
2016-02-13
sda:
manaid 1 iim batsaan garch ireed ene heden luivarchdiig puujingaa hoorgochool tsaazalaad bhiimsaaan
2016-02-12
Зочин:
Элбэгээ чадахгуй дээ.авилгачид нь ан-ын луйварчид байхад гарын нь тайраад ч нэмэргуй дээ.тэгэвэл торд гартай хун улдэхгуй дээ
2016-02-12
Зочин:
МАНАЙД ТҮРЭЭСЭЭР ГАНЦ ЖИЛ АЖИЛЛААД ӨГӨХГҮЙ Л БАЙХ ДАА.
2016-02-12
Зочин:
Mанайхаас бусад орон авилагчиддаа цээрлэл үзүүлэж байна шүү ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2016-02-12
ИРГЭН:
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ОДОО ЭНЭ АВЛИГАЧДЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРДГӨӨ БОЛИХ ЦАГ НЬ БОЛЖ.ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛГОСОН ТА ЭДНИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИОД ӨГӨӨЧ.АВЛИГАЧИД БҮР ДАВАРЧ БАЙНА.
2016-02-12