Экспог заавал зааланд хийх шаардлагагүй...
2016-02-12

Үл хөдлөх хөрөнгийн салбарын бүхий л мэдээллийг 3 дугаар сарын 1-нээс эхлэн нэг дороос, цогцоор хүлээн авах боломжтой болно. “Монголын медиа корпораци” 3 дугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд www.mediaexpo.mn сайт болон “Ийгл Ньюс” телевиз, Үндэстний ТОЙМ сэтгүүл, Ардын эрх сонин, eagle.mn сайт, FM 91.1 радио гэсэн өргөн мэдээллийн сувгуудаараа дамжуулан үл хөдлөх хөрөнгийн зорилтот “Медиа экспо” зохион байгуулах гэж байна.

 

Барилгын компаниуд бүтээгдэхүүнээ сурталчилах зорилгоор томоохон экспог зохион байгуулсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр ямар нэг том зааланд цуглараад сурталчилгааны материал тараах нь хэцэрхий хоцрогдсон хэлбэр болжээ. Харин мэдээллээ телевиз, сайт, сэтгүүл, сонин, сошиал медиагаар нэгэн зэрэг, мэргэжлийн хамт олны тусламжтай цацсанаар хүссэн зорилтот хүрээндээ хүрч чадах боломжийг  “Монголын медиа корпораци” санал болгож буй нь энэ юм.

 

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэрийг эцэслэн гаргахаар ажиллаж буй энэ үед www.mediaexpo.mn хэмээх цогц мэдээллийн сайт ашиглалтанд ороход бэлэн болжээ. Медиа экспогийн хүрээнд зөвхөн www.mediaexpo.mn сайтад мэдээллийг төвлөрүүлэхээс гадна:

 

-“Ийгл Ньюс” телевизийн Үл хөдлөх хөрөнгийн тусгай хөтөлбөр, зочны цаг нэвтрүүлэг таны өмнө нээлттэй байх болно.

 

-“Ардын эрх” сонин, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлд, eagle.mn сайт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тухай тусгай мэдээлэл бэлтгэж, баннер байрлуулах замаар олон нийтэд хүргэнэ.

 

- Сошиал сүлжээнд 100 мянга гаруй хэрэглэгчид мэдээлэл шууд хүрнэ.

 

Одоогийн байдлаар Монгол улсад нийт 537682 гэр бүл орон сууцтай болох хүсэлтэй байгаагаас Улаанбаатар хотын хэмжээнд 204696 өрх нь оршин сууж байна. Эдгээр өрхөөс хэдэн хүн хотын хаа нэгтэй болж буй экспод очиж амжих бол? Гэтэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өнгөрсөн онд ашиглалтанд орсон 43.5 мянган айлын орон сууцнаас 40 гаруй хувь нь борлуулагдаагүй, эзнээ хүлээж байна.  Түүнчлэн 2016 онд шинээр 22 мянган айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй буйг БХБЯ мэдээлсэн. Оны эхэнд  Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, ипотекийн зээл ахин сэргэснээс хойш 15 хоногийн хугацаанд л гэхэд арилжааны 11 банк 1,129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгох шийдвэр гаргасан нь барилгын зэх зээл энэ хавар хэр идэвхтэй байх төлөвтэй нь харагдана.

 

Нийлүүлэлтээсээ давсан эрэлт  хэвээр хадгалагдаж буй нөхцөлд мэдээлэлээ цаг алдалгүй, шуурхай хүргэх солилцох нь Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудал болоод буй нь дээрх баримтаас тодорхой.  Энэ хүлээлтийг шийдэж,  орон сууцтай болох хүсэлтэй иргэн болон байраа борлуулах барилгын компани хоорондын гүүр болох зорилготой медиа экспог “Монголын медиа корпораци” Монголд анх удаа зарлаж байна.

 

Ийм хэлбэрийн медиа экспо ямар үр дүнтэйг өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулагдсан ижил хэлбэрийн Медиа экспогийн үр дүнгээс харж болно. ОХУ-д зохион байгуулсан Медиа экспогийн үр дүнд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын хэмжээ даруй 15 хувиар өсжээ.

 

Медиа экспогийн үр дүнд барилгын компани болон худалдан авагчийн хооронд буй ханыг нурааж, эзнээ хүлээж буй орон сууцнуудыг та нэг дороос харах боломж бүрдэнэ. Цаг алтнаас ч үнэтэй болсон энэ цаг үед хаа сайгүй баригдаж буй орон сууцнуудын дунд сонголт хийхийн тулд зарын сонин уншиж, веб сайт, фейсбүүкийн грүүпээр хэсэж цаг алдахын оронд баталгаатай мэдээллийн санд хандаж орон сууцаа олох, бүтээн босгосон барилгаа зарах дөт замыг Монголын медиа корпораци санал болгож буй юм.

Shuud.mn
Сонин хачин