Дөрвөн настай хүү хүмүүсийг дэлбэлжээ
2016-02-12

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл цаазын ял гүйцэтгэж буй таван минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид өөрсдөөс нь урвасан, тагнуул хийсэн гэгдэх гурван эрэгтэйг тэсрэх бөмбөг суурилуулсан автомашинд суулгаад дэлбэлсэн байна.

 

“Жихади хүүхэд” хэмээн олон улсад танигдаад буй дөрвөн настай хэт даврагч хүү “Лондончуудаа бид удахгүй очих болно” хэмээгээд барьцааны иргэдийг дэлбэлжээ.

 

Барьцааны иргэдийн аминд хүрсэн хүү өнгөрсөн сарын эхээр Британийн таван тагнуулчийг буудан хороож, олон танигдсан юм. Тэрбээр дөрөвхөн настай ч 10 гаруй хүний аминд хүрсэн хэмээн уг бичлэгийн үеэр нэгэн хэт даврагч мэдэгдэж “Бид залгамж халаагаа сайн бэлдэж байгаа” гэж хэлжээ. Хүүгийн аавыг “Жихади Дар” болохыг тогтоогоод байна. Дар нь Британийн иргэншилтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэх:
лалын мангаснууд Монголчууд нэгэн цагтаа мөхөөж яваагүй бол өдийд эд нар хаянд ирцэн солиорцгоож байхгүй юу Монголчууд ямар зөв юм хийгээ вэ
2016-02-14
Yugaa ch medku nyalh amitniig iim yum hiilgej bdag:
huuhed shude
2016-02-12
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-12