Ан Сан Су Чиг хамгаалалтад авчээ
2016-02-12

Мьянмарын сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга, Нобелийн шагналтан Ан Сан Су Чигийн амь насанд заналхийлсэн учир цагдаагийнхан хамгаалалтадаа авсан талаар “www.dailymail.co.uk “мэдээллээ. Цагдаагийн газраас “Ан Сан Су Чи үндсэн хуульд өөрчлөлт оруулах сонирхолтой байгаа. Зарим иргэн үндсэн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байгаа. Энэхүү зөрчилдөөнөөс болж түүнийг олон удаа заналхийлсэн” гэж мэдэгджээ.

 

Ан Сан Су Чи гадаадын иргэнтэй гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлсэн билээ. Мьянмарын үндсэн хуулинд гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн хориглодог юм. Ан Сан Су Чи ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа юм. Тэрбээр энэхүү асуудлаар өнгөрөгч долоо хоногт Армийн генерал Мин Ан Хлайнгтай уулзсан аж. Уг уулзалтын дараа Ан Сан Су Чиг заналхийлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэнэ.

 

Ан Сан Су Чиг цагдаагийнхнаас гадна хувийн бие хамгаалагчид нь давхар хамгаалах гэнэ. Тэрбээр гэрийн хорионоос суллагдсаныхаа дараа хувийн бие хамгаалагчтай болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ бол обама дурлахаар бүсгүй. энэ уагаа хүнийг урьчихаар элбэгдорж өөрийгөө яг энэ эмэгтэй гэж өөрийгөө боддог бололтой. энэ бол тэнгэр газар шиг том зөрөө. Тэрний тамгын түшмэл цагаан гэж бас юу ч мэддэггүй ядруу эр төрөөр тоглоод байх жишээний. иймхэн төртэй Монголчууд хаа хүрэх...
2016-02-12
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-12
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-12