Ус, цахилгааныг тасалжээ
2016-02-12

Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгосын эсрэг хориг тавьж эхэлсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Сөүлийн тал Пхеньяныг зөвшөөрөлгүйгээр цөмийн туршилт хийсэн, хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай пуужин туршсан хэмээн буруутгаж Кесоны аж үйлдвэрийн цогцолбороос 280 ажилчнаа эргүүлэн татснаас гадна ус, цахилгаан хангамжийг бүрэн зогсоожээ.

 

Пхеньян уг хоригийн хариуд Кесон дахь Өмнөд Солонгосын бизнесийн компаниудын хөрөнгийг царцааж, хурдны замаа хаасан байна.

 

2004 онд хоёр Солонгос хамтран Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг байгуулжээ. Уг цогцолборт Өмнөдийн 124 компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Хойдын 54 мянган хүнийг ажиллуулж байна. Пхеньян 10 гаруй жилийн хугацаанд уг цогцолбороос хагас тэрбум ам.долларын ашиг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин