“18 нас Би чамд хайртай” кино нээлтээ хийнэ
2016-02-13

  “Фантастик” продакшны бүтээл  “18 нас Би чамд хайртай” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

 

Найруулагч Б.Тамирын ээлжит бүтээл тус киноны зохиолыг жүжигчин Э.Алдар болон өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлгэцнээ гарсан “Хүсэл” уран сайхны киноны найруулагч Б.Эрхэмбүрэн нар бичжээ.

 

Киноны үйл явдлаас сонирхуулвал, UFC тулааны тамирчин залуу, хийлийн ангийн оюутан охинтой мөсөн гулгуурын талбай дээр санамсаргүй танилцана. Үүнээс л хоёр залуугийн хайр дурлал эхэлнэ. Аз жаргалтай үргэлжлэх тэдний хайр дурлал гэнэтийн асуудлаас болж өөр тийшээ эргэх аж.

Уянгын төрөл жанрын тус киноны гол дүрд М.Баярбат,Ч.Сэлэнгэ,Э.Одбаяр, Г.Лхагвацэрэн нар тоглосон байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dursav
2016-02-13