Өнөөдөр шинийн 8
2016-02-15

Өнөөдөр аргын тооллын  хоёрдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 8. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана.

 

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Onoodor 7 bish bilvv
2016-02-15
Зочин:
SHINIIN 7 KHAACHSAN BE?
2016-02-15