“Нормандын дөрвөл” уулзана
2016-02-15

Германы Канцлер Ангила Меркелийн санаачлагаар Мюнхен хотноо өнгөрөгч амралтын өдөр Нормандын дөрвөлийн Гадаад хэргийн сайд нар уулзсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Украины зүүн хязгаарын нөхцөл байдал хяналтаас гарч, энгийн иргэд хохирч буйтай холбогдуулан Меркел шуурхай хуралдаан зохион байгуулсан байна.

 

Гадаад хэргийн сайд нар дөрвөн цаг хэлэлцсэний эцэст “Нормандын дөрвөл”-ийн дараагийн уулзалтын товыг гаргасан хэмээн Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин сэтгүүлчдэд мэдэгджээ. “Уг уулзалт ирэх сарын эхээр зохион байгуулагдах болно” хэмээн сайд мэдэгдсэн байна.

 

“Уулзалтаар “Минск 2” гэрээний хэрэгжилт, тусламжийн цувааны асуудлаар ярилцана. Мөн удирдагчид “Минск 3” гэрээг байгуулж магадгүй” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлжээ.

 

“Нормандын дөрвөл” өнгөрсөн оны хоёрдугаар сарын 12-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо чуулж, “Минск 2” гэрээг байгуулсан билээ. ““Минск 2” гэрээ байгуулагдсанаас хойш зүүн хязгаарт 45 хүн амиа алдсан” хэмээн салан тусгаарлагч Александр Захарченко мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин