Тэмээн поло-2016 болно
2016-02-15

Ирэх гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тэмээн поло-2016” Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээн мянган тэмээг анх удаа уралдуулна гэдгээрээ онцлог юм байна.

 

Тус тэмцээнд Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 20 орчим багийн 100 гаруй баг тамирчид оролцоно. Тэмцээнийг Монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо болон Эрүүл мэнд спортын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион явуулах юм. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын баг тамирчид урилгаар оролцох бөгөөд Улаанбаатар хотоос гадаадын аялагч нар, ЭМСЯ-ны төлөөлөгчид, улс төр, спортын алдартнууд үзэж сонирхож аж.

Shuud.mn
Сонин хачин