Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг заллаа
2016-02-15

Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол болж байна.

 

Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ.

 

  Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Богд гэгээнтний шавь нар Багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчилан шүтээн болгон бүтээжээ. Шүтээнчилэн бүтээсэн лагшин эрдэнийг, Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ний энэ билэгт сайн өдөр номын олон шавь нар нь Гандангчэнлин хийдийн Гандан дуганд залж, равнай мандал өргөлөө.

 

Дөрвөн зуу шахам жилийн өмнөөс Монголын авралт Богд Өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жэвзүндамба хутагтууд Монголын шашин соёлд үлэмж их ач тус үзүүлж байсны адилаар 10-р дүрийн Жэвзүндамба хутагт Монгол орондоо түргэн хувилан төрж, шашны наран Замбутивийг гийгүүлэх болтугай хэмээн сүсэгтэн шавь нар нь ерөөл талбиж мөргөн залбирч байна.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гандан зуглэхиин аргагуй болох нь. Чой хамба бодлоггуй уйлдэл их хииж, шавь нараа буруу хумуужуулж, естой хувалз болгож байнашуу. Дэлхии даяар тарсан бурхан багшиин сургаалаас ганц нэгииг иш татсан шигээ, мэдэхгуй хэлээр одор бур хэдэн хуудас ном давтан уншсан болж, ядарсан иргэдээ айлгаж шулж, хоронго хурааж шуналтаж явсаар насаа барах нь дээ манай лам нар. Ичиг ичиг
2016-02-16
Сэрээлт:
Шашин бол ард түмнийг мунхруулах хар тамхи мөн. гэж манай Ленин багш хэлсэн юмшүү.Монголын ард түмээн Сэрэлт киноог санаачээ..Шашин та нарын мөнгийг л авна.
2016-02-15
Зочин:
Хөгийн юм. Сармагчин төрөлдөө эргээд орох хэрэг байна уу? Цаан чин улс орнууд хөгжөөд хиймэл дагуул хүртэл хөөргөж байхад. Шар хувалзнууд нийгэмд тустай ажил хий. Хамгийн том нүгэлтнүүд.
2016-02-15
0000:
МУНХАРУУЛАГ ТЭНЭГЛЭЛ МОНГОЛЫГ ДОРОЙТУУЛНА ЛАМ НАРЫГ ЦАТГАНА ХЭРЭГТЭЙ НЬ АВААД ХЭРЭГҮЙГ НЬ ХАЯАХ ХЭРЭГТЭЙ БИД ХЭРЭГТЭЙГ НЬ МЭДЭХГҮЙ ХАЯАД ХЭРЭГҮЙ ЗҮҮЛИЙГ НЬ АВААД БАЙХ ЮМ ЭНЭ ГҮН УХААНД ХЭРЭГТЭЙ ЗҮҮЛ ИХ БИ
2016-02-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-15