Дүрмийн бус тоглолт хийх гэж оролдож байна
2016-02-15

 

Өнөөдөр “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Төрийн ордон”-д цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан тус намын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат, дэд дарга Ж.Лхагвасүрэн, намын гишүүн Б.Мөнхсоёл нар намын дотоод нөхцөл байдлын талаар хариу мэдээлэл хийлээ.

 

Дэд дарга Ө.Мөнхбат хэлэхдээ “С.Ганбаатар намын дарга болсон даруйдаа гадаадад томилолтоор явж байгаа намын генсек Доржхандыг ажлаас нь чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүн Одонгуаг томилсон тухай 01 дугаартай тушаалыг хоёрдугаар сарын 8-ний өдөр гаргасан. Үүний дараа манай намын хамгийн дээд байгууллага болох “Хариуцлагын ерөнхий хороо”-г татан буулгах тухай 02 дугаартай шийдвэр гаргасан байгаа. Энэ нь манай намын дүрмийг зөрчиж байна. Цаашлаад С.Ганбаатар өөрөө намынхаа дүрмийг зөрчиж, өөрсдийн баталсан дүрмээ сахихгүй, хариуцлагагүй үйлдэл хийж байгаа гэдгийг хэлмээр байна” хэмээв.

 

С.Ганбаатарыг огцруулах өргөдөл гаргасан


Дундговь аймгийн ХҮН намын дарга Ш.Эрдэнэбат

 

-Хоёр намаар олон жил явсан хүмүүс орж ирээд дүрмийн бус тоглолт хийх гэж оролдож манай нам дотор асуудал үүссэн нь үнэн.  Гэхдээ бид үүнийг тооцоолж байсан. Ямар арга хэмжээ авах нь манай дотоод дүрэмд бичигдсэн байгаа. Манай нам бол  ёс зүйтэй, “За” андгайтайгаар ялгагдах заримтай нам. Тийм болохоор удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан намын даргыг үүрэгт ажлаас нь огцруулж өгөх өргөдөл гаргаж, “Хариуцлагын ерөнхий хороо”-нд өгсөн байгаа.

 

 

 

Намын гишүүд бухимдалтай байна


Намын гишүүн Б.Мөнхсоёл

 

-Намын дотор ёс зүйгүй, жудаггүй, зарчмаа гээж ажиллаж байгаа нөхдүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн дээд байгууллагаар батлуулсан намынхаа дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэрээ гаргахгүй зөрчилтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа учраас манай намын гишүүд дотроо маш их бухимдалтай байна.

 

 

 

 

Энэ их холоос тавигдсан чулуу


Нийслэлийн намын хорооны дэд дарга Ж.Лхагвасүрэн

 

-Би энэ намын дүрмийг нь боловсруулах ажлаас бүтцийг нь зохион байгуулах ажлаас эхэлж оролцож явсан. Дүрэм бол муу хийгдээгүй. Хамгийн гол нь дүрмээ баримтлах асуудал байна. Өнөөдөр би түүх сануулмаар байна. Жамуха дээр олон урвасан хүн цуглаад эцэст нь Жамухыг барьж өгч байсан түүх байдаг. Өнөөдөр С.Ганбаатар даргын хойно зогсож байгаа хүмүүс нь өөрийг нь бариад хүрээд ирэхвий дээ гэж санаа зовж байна. Тийм учраас хүнээ сайн таньж нөхөрлөөсэй. Энэ их холоос тавигдсан чулуу шүү гэдгийг хэлмээр байна. Намын даргын нэг том хариуцлага бол гишүүдийнхээ болон нөхдийнхөө эв нэгдлийг хангах асуудал гэж би ойлгодог. Энэ удаагийн үйлдэл хоёр хүүхдийнхээ муудхыг хараад сууж байгаа аавтай адил санагдаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жамухын тавилан:
Жамух ч наад Хшиншүүг бодвол зарчимтай эр хү бнс шүү, Ганбаатар бол худалч ямар ч зарчим үзэл бодолгү хүн!
2016-02-16
Зочин:
ed tegeed husel temuuleltei zaluus uu shunal tachaaltai zaluus uu demii baahan nam garch irj hog boloh yum
2016-02-16
Зочин:
naadahaasaa salaache. husel temuulelte zaluusig alchihla
2016-02-16