Сөргөлдөөний бүс рүү тусламж илгээжээ
2016-02-16

ОХУ-ын Засгийн газар энэ оны анхны хүмүүнлэгийн тусламжийг Украины зүүн хязгаарын Луганск, Донецк муж руу илгээсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. “1000 тонн орчим хүнсний болон шаардлагатай бараа ачсан 51 ачааны машин өнөөдөр 6.00 цагт Ростовоос хөдөлсөн” гэж Оросын Онцгой байдлын яамны төлөөлөгч Олен Воронов мэдэгджээ.

 

“Тусламжийн цуваа маргааш гэхэд зорьсон газраа хүрч иргэдэд бараагаа нийлүүлнэ” хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоосны дараа олон улсын хүсэлтийн дагуу Орос тусгаарлагдсан мужийн иргэд тусламж нийлүүлж эхэлсэн билээ. ОХУ-аас 49 удаа хүмүүнлэгийн цувааг зүүн хязгаар руу илгээсэн байна. Ойролцоогоор тусламжийн бараанд 100 сая ам.доллар зарцуулаад байгаа юм.

 

Зүүн хязгаарын асуудлаар ирэх сарын эхээр “Нормандын дөрвөл” гурав дахь удаагаа уулзах билээ. “Уг уулзалтаар Луганск, Донецкийн иргэдэд шаардлагатай санхүүгийн асуудлыг хэлэлцэхээр болсон” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин