“Талын түмэн адуу” өвлийн баярыг Хэнтийчүүд хоёр дахь жилдээ нэгдүгээр сарын 15-17-ны өдөр зохион байгуулсан. Тус аймгийн Засаг даргын ивээл доор Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран явуулсан тус баяр Хэнтий аймгийн Батноров суманд болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр адуу болон адуучны гэрэл зургийг дарсан шилдэг гэрэл зурагчинг шалгаруулах тэмцээнийг мэргэжлийн зурагчдын дунд зарласан юм. Тус тэмцээний үеэр гэрэл зурагчин Ч.Батзаяагийн авсан гэрэл зураг Их Британийн www.dailymail.co.uk сайтын цахим хуудсанд нийтлэгджээ.
Ч.Батзаяагын адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах чадвараараа өрсөлдөх үеэр дарсан зургийг тус сайтад "Чингис хаан дэлхийг морьдынхоо тусламжтайгаар эзэлсэн. Монгол морьд дайнд хамгийн сайн бөгөөд тэвчээртэй, хүйтэнд тэсвэртэй, хоолоо өөрөө олж идэх чадвартай” гэх тайлбартайгаар байршуулжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |