Н.Энхбаярын талаар АТГ-т ханджээ
2016-02-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл хийв.

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн газрыг нэгтгэн Бүртгэл, Статистикийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Уг хуулийн төсөлд Тахарын болон Статистикийн газрыг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар оруулсан байна.

 

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2016 онд цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэдийн тооны дээд хэмжээг тогтоосон асуудал аж. 2016 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 755 байхаар тогтоосон байна. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоож 4 сая 807 мянга 207 төгрөг байх журмыг боловсруулсан байна. Уг журмыг зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд үүрэг болгосон байна.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн  сонирхсон асуултад хариуллаа.

  • Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар  өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
  • Хоёрдугаар сарын эхээр АТГ-руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. АТГ-аас албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин