Газ үнэртсэн хүүхэд нас баржээ
2016-02-16

Энэ сарын 15-нд буюу өчигдөр насанд хүрээгүй гурван хүүхэд газ үнэрлэж мансуурсан хэрэг гарчээ. 17 настай П, Б, Э нар ахуйн газ үнэрлэж мансуурсны улмаас Б нь эмнэлэгт хүргэгдэн очсон даруйдаа нас баржээ. Тус хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан бөгөөд тус дүүргийн Цагдаагийн хэсэг хэргийг шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад  “Хүрхрээ” шар айрагны шил хоёр ширхэг, ахуйн хэрэглээний газын сав нэг ширхэгийг хураан авч талийгаач ахуйн хэрэглээний хий үнэртсэн байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин