Эмбер Хёрд: Хайраас өөр зүйл зүрхийг догдлуулж, шархлуулж чадахгүй
2016-02-16

Жүжигчин, загвар өмсөгч Эмбер Хёрд энэ амралтын өдөр “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Данийн охин” кинонд тоглосон юм.

 

 

-Би таныг нууцлагдмал нэгэн хэмээн тодорхойлмоор байна. Учир нь та дэндүү нууцлагдмал. Бусад оддоос арай л өөр.

 

-Нууцлагдмал гэхээсээ нуугдахыг хүсдэг нэгэн гэхэд болно. Би гэртээ эсвэл зургийн талбайд байх их дуртай. Кино театр, театр гэх мэт олон хүн байдаг газарт очих дургүй. Сүүлийн хэдэн жил олон хүнтэй газраар явах дургүй болчихсон. Энэ бүхэн ажил мэргэжилтэй минь холбоотой ч байж магадгүй.

 

-Таны бодол ийнхүү өөрчлөгдсөн нь жүжигчин Жонни Депптэй холбоотой юу?

 

-Тийм эсвэл үгүй гэж шууд хэлж чадахгүй.

 

-Та хоёр бол холливуудын хамгийн сайхан хос. Өнгөрсөн онд та хоёр их нууцлагдмал байдлаар хуримаа хийсэн. Олон нийтээс хуримаа нууцалсан гол шалтгаан?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Бидний хурим бидэнд л үнэ цэнэтэй. Хуримын минь үеэр олон сэтгүүлчид ирэх сайхан. Чи энэ бүхнээс л гол дүр гэдгээ мэдрэх байх. Дахин хэзээ давтагдах нь тодорхойгүй энэ сайхан өдөр заавал гол дүр байх гэж хичээхээс илүү зүгээр л жаргалтай байх нь чухал.

 

 

-Жонни Депп сайн нөхөр рүү?

 

-Мэдээж хэрэг. Тэр минь ямар романтик гээч.

 

-Хайр дурлалд нас хамаагүй хэмээн олон хүн хэлдэг. Та хоёр чамгүй олон насны зөрүүтэй?

 

-Хайранд нас, ажил мэргэжил, шашин, арьсны өнгө, ямар үндэстэн байх нь хамаагүй. Хүмүүс л хайр гэх зүйлийг хайр хэмээн нэрлэсэн. Үнэн хэрэгтэй хайр ямар хэлбэртэй, ямар өнгөтэй гэдэг нь тодорхойгүй. Хайр ийм л учраас дэндүү гайхалтай байдаг юм. Хайраас өөр зүйл зүрхийг догдлуулж, шархлуулж чадахгүй.

 

-Энэ бол таны анхны гэрлэлт. Гэрлэлт, эрх чөлөө хоёрын аль танд сэтгэл ханамжийг өгч байна?

 

-Гэрлэлт. Хайртай хүнтэйгээ байна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг.

 

-Та сүүлд бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Данийн охин” кинонд тоглосон. Тун гайхалтай кино гэдэг нь трейллерээсээ харагдаж буй?

 

-Тиймээ. Үнэхээр сайхан, олон зүйл бодуулж, ухааруулсан уран бүтээл. Хүн үргэлж хувьсах хэрэгтэй гэдгийг харуулсан бүтээл. Чи нэг л амьдрах учир өөрийгөө хорих, өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө нуух хэрэггүй гэдгийг энэхүү киноноос ойлгох болно.

 

 

-Хэрвээ амьдрал дээр энэ бүхэн тохиолдсон бол та хэрхэх байсан вэ?

 

-Мэдэхгүй юм. Их л удаанаар бодож шийдвэрээ гаргах байсан. Чи жаргалтай амьдарч чадна гэдгээ мэдэж буй бол хэний ч үгийг сонсох хэрэггүй. Учир нь чи жаргалтай амьдарч чадах учир.

 

-Уг бүтээл “Оскар”-ын олон номнацид нэр дэвшээд байгаа. Ялалт байгуулах болов уу?

 

-Тэр үед л мэдэх боломжтой.

 

-Итгэлгүй байна гэж үү?

 

-Хариулах боломжгүй асуулт гэж бий.

 

-Та өөрийнхөө ур чадварыг хэдийнэ олон улсад үнэлүүлж, гайхалтай олон бүтээлд тоглосон. Мөн хуримаа хийсэн. Хувийн амьдрал болон карьертээ нэлээн том ахиц гаргаад байна. Хэдээ хүүхэдтэй болох вэ?

 

-Ээж болно гэдэг том хариуцлага. Сайн ээж болж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа ч би хичээх болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин