Грекийн агаарын хилийг 22 удаа зөрчжээ
2016-02-17

Туркийн нисэх хүчний онгоцууд Грекийн агаарын хилийг 22 удаа зөрчсөн талаар “www.sputniknews.com” мэдээллээ. Уг мэдээллийг Грекийн Батлан хамгаалах яам болон Жанжин штаб баталжээ.

 

Эгийн тэнгис зүүн нутгийн Самос, Хиос арал болон хойд нутгийн Лемнос, Лесбос арлын ойролцоох Грекийн агаарын хилийг Туркийн онгоцууд 24 цагийн дотор 22 удаа зөрчсөн байна.

 

Грекийн талаас мэдээлснээр “Туркийн онгоцууд өдөр бүр тус улсын агаарын хилийг зөрчихөөс гадна хөрш орнуудынхаа хилийн зөрчдөг” гэжээ.

 

Туркийн онгоцууд өнгөрсөн 2014 онд 2224 удаа бусад орны агаарын хилийг зөрчсөн хэмээн “University of Thessaly” их сургууль Грекийн цэргийн мэдээллээс иш татан мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Турк яг цөөвөр шиг. Хүчтэй нөлөөтэй байхад нь холбоотон гээд л нялцаганаад. Доройтоод ирэхээр нь элэг бариад. Энэ лалрын улс газрын хөрснөөс арчигдаасай.
2016-02-17
Зочин:
муу лалрууд тэгснээ өөрсдөө оросын онгоцыг ганц удаа зөрчисний төлөө анхааруулаггүй буудаж устгаж нтр
2016-02-17
иргэн:
Герекүүд юун ч дорой юм билээ. Буудаад л унагчихаач дээ. Туркүүд өөрсдөө яаж далимдуулан бууддаг билээ. Сануулах хэрэгтэй.
2016-02-17
Зочин:
Буудаад унагаах хэрэгтэй
2016-02-17
bolohgui yum oorsdoo l hiideg !!!!:
Oorsdoo busdiin hiliig zorchihood Oros neg udaa zorchihod Ongoziig ni buudaj unagasan Grek ongoziig ni buudaad unagaah l hergetei
2016-02-17
Зочин:
Буудаад унагаач
2016-02-17