“Эхнэрийн эзгүйд” кино нээлтээ хийнэ
2016-02-17

 

Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино энэ сарын 19-ний өдрөөс эхлэн кино театруудаар гарч эхлэх гэж байна.

 

Тус киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажиллаж “Крон” энтертаймэнт, “Ногоон фильм” прокдашин хамтран бүтээсэн байна.Гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд зориулсан тус бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран бүтээж буйгаа онцлогтой аж.

 

Багаасаа нөхөрлөсөн гурван найзыг өглөө сэрэхэд нь хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг угтаж буйгаар киноны үйл явдал өрнөх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baliar Colongoc kinonuudiig zuragtaar gargahaa boliochee hyyhdyyd muu yumiig ni ih duuriaj bn. zan zanshil hair durlal uur shyy dee.mongoliin saihan kinonuudaa gargaj baih heregtei
2016-02-17