Буш дүүгээ дэмжив
2016-02-17

АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш дүүгээ дараагийн Ерөнхийлөгч болох чадвартай нэгэн гэж мэдэгджээ. Тэрбээр “Хэрвээ Бүгд найрамдахчууд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахыг хүсч буй бол миний дүүг сонгох хэрэгтэй. Та бүхэн дүүд минь итгэл хүлээлгэх цаг ирлээ. Жеб эх орондоо хайртай. Олон улсад унаад буй Америкийн нэр хүндийг дүү минь өндөрт өргөж чадна. Мөн тэрбээр эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулахаас гадна хилийн чанд дахь цэргийн ажиллагааг цэгцэлж, зөв замд нь оруулах болно” гэсэн байна.

 

Жеб Буш өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэр Бушийн гэр бүл хүрэлцэн ирцгээжээ. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Буш уг уулзалтад биечлэн оролцоогүй ч видео бичлэгийн тусламжтай хүүгийнхээ дэмжигчдэд үг хэлсэн байна. Тэрбээр “Миний том хүү Ерөнхийлөгч. Харин бага хүүгээ Ерөнхийлөгч болоосой хэмээн залбирч сууна” гэж хэлжээ.

 

Энэ сарын 2-нд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг иргэд урьдчилсан байдлаар сонгосон билээ. Уг санал асуулгад Бүгд найрамдах намын дэмжигчид Техас мужийн сенатор Тед Круз, тэрбумтан Дональд Трамп болон Флорида мужийн сенетор Марк Рубиод нар сонгосон билээ. Жеб Буш уг санал асуулгад 10 нэр дэвшигчээс тавд нь жагссан юм. Харин эрх баригч Ардчилсан намаас Хилари Клинтон илт давуугаар ялалт байгуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин