МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг баривчиллаа
2016-02-17

МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өчигдөр орой 17:00 цагийн үед АТГ-аас баривчлан Цагдан хорих төвд хорьжээ. Учир нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэнэ. 



Эргэн сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 04-нд АТГ-аас Г.Шийлэгдамбыг Цагдан хорих 461 дүгээр ангид баривчилж, саатуулсан. Түүнийг яаман дээрээ байхад нь АТГ-ын албан хаагчид байцаалт авна хэмээн авч явсан бөгөөд орой 22.00 цагийн орчимд саатуулсан байдаг. Тэрбээр ажлынхаа өрөөнд 500 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг. 



Улмаар баривчлан саатуулах 60 хоногийн хугацаа дуусч шинэ он гарахын өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-нд батлан даалтад гарсан. Үүний дараа мөрдөн байцаалтад, батлан даалтад байгаа ч хэвлэлээр ярилцлага өгч шуугиан дэгдээгээд авсан. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авсан. Харин энэ удаа санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь хорьсон нь олон хүний анхаарлыг татаад байна.



Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АТГ, АН-ын авлигачдыг шалгаж баривчилж хорихгүй хамгаалаад но-той шүү. АН-д Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг, Алтанхуяг, Баярцогтоос эхлүүлээд том том авлигачид маш олон байна.
2016-02-17
zochin:
Ene hvniig ajliin tuluu BGD-iin Zasag darga bhdaa ard irgediinkhee tuluu yaj ajilladag bsniig zakhiin hvn heleed ugnu du6 Hvniig medehgvi bj muulakh hereggvi.namiin sankhuug bol shalgah heregtei ene namaas ym garah uu AH MAN harin yah bol ard tumen bvgd medej bgaa doo
2016-02-17
Зочин:
бгд-н газрыг зарж хөлжсөн луйварчин. бгд 20 р хороонд солонгосын эл жи монгол гэх компанид иргэд амьдарч бгаа газрыг нь өгөөд 8 оны сонгуулиар мөнгө авсан гэсэн.
2016-02-17
Зочин:
Зөв зөв, төрийн албыг зарж борлуулж, мөнгө олдог хэрэгсэл болгодог МАХН-ыг бүгдийг нь баривчилж цаазаар ав
2016-02-17
zochin:
Bolioch ee ATG gej Elbegdorjiin tsagdaa Bayartsogt Erdene Batuul Bathuu Saihanbilegiig bariach ee notolgoo n baisaar baital ... Hugiin muu novshnuud...
2016-02-17
зочин:
Төрийн албан хаагч биш АТГ-т ямар хамаа байна.
2016-02-17