Онц байдлын хугацааг сунгажээ
2016-02-17

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны шөнө цуврал халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 130 хүн амиа алдаж, 100 гаруй шархтсан юм. Ерөнхийлөгч Франсуа Олланд халдлагын дараа орон даяар гурван сарын онц байдал зарласан. Тэгвэл өчигдрөөр онц байдлын хугацаа дуусгавар болж байгаа ч иргэдийн хүсэлтийн дагуу онц байдлын хугацааг дахин гурван сар буюу ирэх тавдугаар сарын 26-ныг хүртэл сунгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тусгай хүчин Парис хотын төвийг хамгаалж буй юм. Онц байдлын хугацаанд цагдаагийнхан олон нийтийн үйлчилгээний төвүүдэд хяналт тавьж байна. Мөн согтууруулах ундаа, эмчийн зааваргүй эм борлуулахыг хатуу хоригложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин