Улирал харгалзахгүй хурдан угсрагдах WPC барилгын материал
2016-02-17

WPC гэж юу вэ?

WPC гэдэг нь Wood Plastic Composites буюу мод-хуванцрын нийлмэл гэсэн үгний товчлол юм. Тус технологийн барилгын материал нь модны үртэс, хуванцар, чулууны үйрмэг зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулан шахаж гаргасан Герман улсын эко, шинэ технологи бөгөөд барилга барих уламжлалт материал болох цемент, тоосго, блок, шавар, чулуу, элс, мод зэргийг бүрэн орлодог ба улирал харгалзахгүй маш хурдан хугацаанд баригддаг. Энэ нь барилга барих цаг хугацаа, өртөг зардал, талбайг хэмнэж, өндөр бүтээмжийг бий болгодог.

 

WPC Барилгын технологийн тухай

WPC дүүргэлтийн хавтан нь төмөр бетон болон металл арагт бүтээцэн барилгад угсарч хэрэглэхэд илүү тохиромжтой. Уг дүүргэлтийн ханын үндсэн бэхэлгээ нь ханын бэхэлгээний зам төмөр буюу “СИ” төмөр юм. “Си” төмрийг хана байрлах хэсэгт буюу барилгын арагт хийцийн үндсэн бүтээц болох багана, дам нуруу, шал, таазанд холбож тогтоох ба цонх хаалганы нүх гарах хэсэгт нэмэлт бэхэлгээ хийнэ. Тогтоохдоо металл бүтээцэд гагнаж, төмөр бетон бүтээцэд бетоны хадаасаар буудаж эсвэл тэлэгчтэй шурупээр боож тогтооно. Зам төмөр буюу “Си” төмрийг тогтоосны дараа дүүргэлтийн ханыг аль тохиромжтой хэсгээс нь “Си” төмрөөр гаргасан ховилоор хийж угсарна. Ханыг угсарсны дараа “Си” төмрийн ил гарсан хэсгийг дүүргэлтийн ханатай шрупдэн бэхэлнэ.

Бүрэн бэхлэн тогтоосон ханын дотор талд нь дурын хэмжээтэй гипсэн хавтанг шрупдэн тогтооно. Дараа нь дотор өнгөлгөөний ажил хийгдэнэ.
Ханын гадна хэсэгт дулаалгын хөөсөнцөр эсвэл эрдэст хөвөнгөөр дулаалж WPC гадна өнгөлгөөний хавтангаар өнгөлж өгдөг. Эсвэл дулаалгын хөөсөнцрөөр дулаалсан тохиолдолд дурын эмульсэн фасадаар өнгөлж болно. 

 

WPC ханын дүүргэлтийн материалын CertMark- Австралийн сертификат

WPC ханын дүүргэлтийн материалын ОХУ-ын GOST-R галын аюулгүй байдлын сертификат болон GOST-R сертификат

Гамшиг судлалын хүрээлэнгийн Галын лабораторийн сорилтын дүн

Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй энэхүү эко, шинэ технологийн материал нь барилга барих уламжлалт материал болох цемент, тоосго, шавар, элс, мод зэргийг бүрэн орлодог бөгөөд улирал харгалзахгүй маш хурдан хугацаанд угсарч болдог.


WPC дүүргэлтийн хавтангийн гол давуу талууд:

 1.Галд шатахгүй 
 2.Дулаан хадгалалт өндөр / W/(m2*K)=0.37
 3.Дуу тусгаарлалт сайн 
 4.Улирал харгалзахгүй хурдан угсрах боломжтой ба угсрах явцад бетон, шавар ашиглахгүй.
 5.Хувийн жин бусад материалуудаас харьцангуй бага  ϒ = 341.5 кг/м3  .

Бусад түгээмэл хэрэглэгдэж буй материалуудтай хувийн жингийн харьцуулалтыг уртааш 1м, өндөр нь 2,5м-тэй хананд харьцуулалт хийвэл:

Материалын нэр Тоосгон 38см өргөн хана Хөнгөн блокон 36см өргөн хана WPC 15см өргөн хана
Эзэлхүүн V=2,5*1.0*0,38=0.95м     V=2.5*1.0*0.36=0.9 м3   V=2.5*1.0*0.15=0.375 м3  
Хувийн жин ϒ=1800кг/м3 ϒ=800кг/м3 ϒ=341.5кг/м3
Ханын жин Ханын жинг олвол G=V*ϒ=0.95*1800=1710кг  Ханын жинг олвол  G=V*ϒ=0.9*800=720кг  Ханын жинг олвол    G=V*ϒ=0.375*341.5=128.0625кг 

Эндээс үзэхэд WPC хана маань тоосгон хананаас 13 дахин, хөнгөн блокон хананаас 5 дахин хөнгөн болох нь тодорхой байна.
 

6. Гадна дүүргэлтэнд хэрэглэхэд түгээмэл хэрэглэгдэж байгаа хөнгөн блокон хананууд болон тоосгон хананаас 12-22см нимгэн учир уртааш 1м хананд ашигтай талбайг 0,12-0,22м2 талбайгаар нэмэгдүүлж байгаа юм. Энэ нэмэгдэж буй ашигтай талбайн мөнгөн дүнг уртааш 1м хананд гаргавал: Орон сууц, олон нийтийн барилгын 1м2 талбайн ханшийг дунджаар 2 000 000 ₮ гэж үзвэл 1м урт хана бүхий хэсгээс 120 000- 220 000 ₮ -ийн ашигтай байх юм.

7. Газар хөдлөлтөнд өрөгт бүтээцүүдээс харьцангуй тогтвортойгоос гадна нимгэн, жин багатай учир аюул багатай.

8. Тээвэрлэхэд хялбар, баригдсаны дараа барилгын өргөтгөл хийх цонх хаалга нэмж гаргах, даац авах бүрэн боломжтой юм.

 

 

WPC материалаар байшингийн дүүргэлтийн хавтанг хийхийн сацуу гадна фасад, дотор өнгөлгөө, террас, веранда, хайс, хашлага, саравч сүүврэвч, гадна тохижилт зэрэг энгийн модоор хийж болох бүхий л бүтээгдэхүүнийг өнгө үзэмжтэй, чанарын өндөр түвшинд хийж болдог. 

 

 

"Люксвүүд Хаус" ХХК  WPC материалын үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч БНХАУ-ын "Хэнгтонг Люксвүүд" ХХК-ийн онцгой эрхт албан ёсны дистрибьютороор ажиллаж байна. 

Холбоо барих утас : 70177007, 94307017, 94317017, 94347017, 94357017
Website: www.luxwood.mn
FB хаяг: https://www.facebook.com/LuxwoodHouseLLc/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, V хороолол, Нарны зам JS төв 201 тоот

Shuud.mn
Сонин хачин
tuul:
202 mkb heden tugrugund bosoh uu
2016-03-29
unench:
Ard tumen mni ene xavtand l xulixduulav daa estoi xog zovlong ni bi unen medsen xaluund teleed xuitend agshaad estoi lai ym bna lee shuu
2016-03-28
zochin:
1 mk hed yum be
2016-03-25
iveeltnaran:
Mash sain bn
2016-03-19
Hi:
Formaldehyde iin ortsgui bol yamar ch asuudalgui l de. Mongolchuud aamir sonin shine devshiltet technology iig bnga muulnaa
2016-03-15
Haha:
Dunz chin shatna D
2016-03-15
асуулт:
1 м кв ынүнэ хэд юм бэ
2016-03-12