Монгол хоккейчид IV байрт орлоо
2016-02-17

 

2016 оны Хоккейн В ангилалын ДАШТ тэмцээн ОХУ-ын Ульяновск хотод болж өндөрлөсөн. Тус тэмцээнд манай тамирчид түүхэн амжилт үзүүлж, IV байрт орлоо. Монголын шигшээ баг Украин, Хятад, Япон, Сомали, Чех улстай нэг хэсэгт багтаж, хэсэгтээ гурав хожиж, нэг хожигдлоо.

 

Тэмцээний эхэнд Японы шигшээ багтай тоглож 4:0-ээр, Хятадын шигшээ багийг 7:1, Сомалийг 9:0-ээр, Чехийн шигшээ багийг 7:1-ээр илт давуу ялсан. Хэсгийн тоглолтын дараа Голландын шигшээ багийг 4:0-ээр хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болоод байсан. Гэсэн ч хагас шигшээд Унгарын шигшээ багтай тоглолт хийж, 6:5-аар хожигдол хүлээсэн юм. Хэрэв Унгарыг хожсон бол манай баг алтан медалийн төлөө Германы багтай тоглох байв.

 

Ингэснээр ДАШТ-д Герман улс түрүүлж, манай улсын шигшээ баг IV байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Дашрамд сонирхуулахад манай хоккейчид ДАШТ-д долоо удаа оролцсоноос 2007-2010 онд хэсэгтээ IV байр эзэлж байсан удаатай. Харин өнгөрсөн жил "В" ангилалын "В" хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарч байсан юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Самурайд дахин дахин хожигдоод байгаа нь тэдэнд хурдаар дийлдэж байна аа л гэсэн үг. Данхаруудаас манайхан бас хурдаар илүү байгаа. Бөмбөгнөөс хурдан гүйдэг хоккейчин байхгүй юм чинь манайх комбинац сайтай тогловол самурайнууд хожигдох л болно.Тун удахгүй А группэд тоглох ерөөл дэвшүүлье.
2016-02-18
zocnin:
bi manaid hokkei hogjih bolomjgyi basan bolohoor iim tom amjiltand hyrne gej bodoogyi basan bayar hyregy
2016-02-17
Залуус дүү нарт:
Баяр хүргэж амжилт хүсч байна. Залуус хүүхдүүдэд үлгэр дууриалал болж тэднийг хоккэйд шунан дурлах шимтэн сонирхох хүсэл тэмүүлэл төрүүлж чадлаа. Цаашид хоккэйн тэмцээнийг засгийн газраас дэмжих эх үүтгэл болсон хэмээн найдаж байна.
2016-02-17
Зочин:
Mash sain baina! Bid hockey eer aldag bolvol sain shuu
2016-02-17