Цасан шуурга шуурна
2016-02-18

Хоёрдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

 

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас  орж цасан шуурга шуурна.  Салхи баруунаас секундэд 5-10 метр, Зарим газраар  секундэд 14-16 метр ширүүснэ. Завхан голын эхээр 29-34 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин