Кайли Миноуг сүй тавьжээ
2016-02-18

 

Дуучин Кайли Миноуг сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан “NME” шагнал гардуулах ёслолд оролцжээ. Тэрбээр улаан хивсээр алхах үедээ сэтгүүлчдэд сүйн бөгжөө үзүүлсэн байна.

 

47 настай Кайлигийн сүйт залуу хэн болох нь тодорхойгүй байгаа юм. Дуучин бүсгүй сэтгүүлчдэд хандан “Би их жаргалтай байна” гэж хэлжээ.

 

Тэрбээр өнгөрсөн онд дуучин “Coldplay” хамтлагийн ахлагч, дуучин Крис Мартин болон залуу жүжигчин Жошиа Сассе гэгчтэй болзсон юм.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр “Жошиа, Кайлид гэрлэх санал тавьсан байж магадгүй” гэв.  Хос 20 насны зөрүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин