Төрийн банкны 3800 ажилтан олимпийн хөгжлийг дэмжих үйлсэд нэгдлээ
2016-02-18

 

Төрийн банкны 3800 ажилтан, төрийн банкаар овоглосон Дэлхий, Тив, Улсын аваргууд  олимпийн хөгжлийг дэмжих үйлсэд нэгдлээ

 

Хүн төрөлхтөний эв санааны их баяр цэнгэл олимп нь анх Грек улсын Олимп уулын хормойд МЭӨ 774 онд зохиогдож байсан түүхтэй. Харин орчин цагийн олимпийн наадам 1896 оноос эхлэн 4-н жил тутамд уламжлал болон зохион байгууллагддаг билээ. Монгол улсын баг тамирчид 1964 оноос эхлэн оролцож, олимпийн наадмаас нийт 24 медальтайгаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль, паралимпаас 1 алтан медаль хүртсэн байдаг.

 

Энэ жил Бразил улсад зохиогдох зуны олимпийн XXXI, паралимпийн ХV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах,  Олимпийн хөгжлийг дэмжих санд хандив цуглуулах зорилтын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг улс орон даяар аялуулж байгаа билээ. Уг цомыг Төрийн банк сарын хугацаанд өөрийн салбар нэгжүүдээрээ аялуулан өнөөдөр шилжүүлэн өглөө.

 

Цом шилжүүлэх ёслолын ажиллагаанд Төрийн банкны Ерөнхийлөгч Б.Баттүвшин, Гүйцэтгэх захирал Б.Онон болон Төрийн банкаар овоглосон Дэлхий, Тив, Улсын аварга зэрэг спортын алдартнууд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хас банкны хамт олонд шилжүүлэн өглөө. Тус ёслолд Олимпийн хөгжлийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал МУ-ын гавьяат дасгалжуулагч Ц.Наранбаатар, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Үнэнбат, Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болд болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

 

 

Төрийн банкны Ерөнхийлөгч Б.Баттүвшин ёслолын үеэр хэлэхдээ: “Төрийн банкны хувьд ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий Спорт хороотой бөгөөд уг аяны хүрээнд Спорт хорооны хамт олон маань цомыг банкны салбар нэгжүүдээр аялуулж, олимпизмийн үзэл санааг сурталчилахын зэрэгцээ спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллалаа. Мөн бид Олимпод оролцох баг тамирчдаа Риогийн тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот далбааг олонтаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг ерөөн Олимпийн хөгжлийг дэмжих санд 5.000.000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна” хэмээгээд Олимпид оролцох Монголын баг тамирчиддаа Төрийн банкны 3800 ажилтны өмнөөс спортын өндөр амжилт хүслээ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэний менгеер олимпийн хегжлийг дэмжээд байгаа нь сонирхолтой байнашоо гэж.кккккк
2016-02-18