Нэг тасалбараар 3 жүжиг үзнэ
2016-02-18

 

Улсын Драмын Эрдмийн театрын сонгодог жүжгийн өдрүүд ирэх гуравдугаар сард  эхлэх бөгөөд У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээнэ. Мөн олон улсын театрын өдөрт зориулан Софокл “Эдип хаан”, В.Хюго “Парисын дарь эхийн сүм”, М.Сервантис “Кихот ноён”, Г.Ибсен “Нора” зэрэг театр, урлагийн шилдэг бүтээл үзэгчдийн хүртээл болох юм.

 

“Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд үзэгчдэд зориулан нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжиг үзэх үнээр таван жүжиг үзэх боломжийг олгох юм байна.

 

Жүжгийн хуваарь болон тасалбарын үнийг энэ сарын сүүлээр зарлах аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин