“Чөлөөт хос” инээдмийн жүжиг тоглогдоно
2016-02-18

 

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд  "Чөлөөт хос" инээдмийн жүжгийг үзэгчдэд хүргэхээр зэхэж байна.

 

Нобелийн шагналт зохиолч ДариоФогийн зохиол тус мюзиклийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, дүрүүдэд Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /нөхөр/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглоно.

 

Жүжгийн үйл явдлаас сонирхуулбал, Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгон. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрбээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна.

 

Энэ бүхний учир хэрхэн тайлагдахыг энэ сарын 27, 28-ны 18.00 цагаас УДЭТ-ын тайзнаас тольдох боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин