Трампийг дэмжихээс татгалзав
2016-02-19

Католик шашны тэргүүн Францис, тэрбумтан Дональд Трампийг дэмжихээс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдөр тэрбумтан эр Францисээс дэмжлэг хүсч, кампанит ажилд нь оролцохыг уриалсан юм. Трамп твиттертээ “Таны дэмжлэг хэрэгтэй байна. Надад туслаач Францис” гэж жиргэсэн юм.

 

Хамбатан өчигдөр иргэдтэй уулзах үеэрээ уг жиргээний хариу болгож “Христийн шашныг шүтдэггүй хүнийг дэмжих нь утгагүй хэрэг. Шашин, улс төр хоёр нэг нэгнээсээ хол байх нь иргэдэд өлзийтэй” гэж мэдэгджээ. Тэрбээр “АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч ямар ч эрхэм болсон үргэлж хамтран ажиллах болно. Америкт олон сая христийн шашинтнууд амьдардаг” гэсэн байна.

 

Францис ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдахчуудыг дэмжиж байгаа гэнэ. Тэрбээр “Флорида мужийн захирагч асан Жеб Бушийг сонгууль ялах өндөр магадлалтай” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин