Обама, Кубад айлчилна
2016-02-19

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх гуравдугаар сард Куба улсад айлчлахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Энэхүү айлчлал төрийн бус ажлын айлчлал” хэмээн Цагаан ордны нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.

 

Одоогоор айлчлалын тов тодорхойгүй байгаа ч Вашингтон хотноо суугаа Кубын бүрэн эрхт элчин сайд “Энэ айлчлал олон асуудлыг шийдвэрлэх болно” гэж ярьжээ. Өнгөрөгч амралтын өдөр Обамагийн хэвлэлийн төлөөлөгч, Кубын удирдагч Раул Кастрогийн туслахтай утсаар ярьсан гэнэ. Раул, Обамаг Кубад айлчлахыг нэг бус удаа мэдэгдсэн юм.

 

1961 оноос хойш хоёр улс таарамжгүй харилцаатай байсан. Хэдхэн сарын өмнө дипломат харилцаагаа эргэн сэргээсэн ч богинохон хугацаанд олон ажил хийжээ. Өнгөрсөн оны эцсээр хоёр улс Вашингтон, Гавана хотноо элчин сайдын яамаа нээснээс гадна ирэх сараас шууд нислэгтэй болно. Мөн Вашингтон, Гаванагийн эсрэг хэрэгжүүлж байсан визний хоригоо цуцалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин