Их суудлын хуралдааны товыг хойшлууллаа
2016-02-19

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хийхээр товлоод байсан Их суудлын хуралдааныг хойшлууллаа.

 

Үндсэн хуулийн цэцийн уг хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт өмнө нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр товлосон байсан билээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эх оронд минь шударга үнэн үйлчилдэг хууль алга. дүрэмээрээ машин бариад явж байхад урсгал сөрж орж ирээд мөргөсөн жолоочийн 100 буруу гээд дүгнэлт нь гарчихаад байхад Дарханы шүүх хурал хохироогчийн талын өмгөөлөгч солигдсон, хэрэгтэйгээ танилцаагүй, өмгөөлөгчийн бие өвдсөн гэсэн нэрийдлээр 4 удаа шүүх хуралыг хойшлууллаа. Хохироогч жолоочийн буруугаас дүүгийн минь эрүүл мэнд хутганы ирэн дээр хагалгаанд орж одоо хүнд байдалд байна. Үнэн шүүх гэж байна уу? Давтан бусдын амь насанд гэмтэл учруулсан этгээд ганц удаа ч уучлаарай байхгүй, хохирол арилгасан юм байхгүй инээгээд чаддаг юм бол шоронд хийгээрэй гээд явж байх юм...Хаана хандах бэ? Ард түмэн минь ээ...
2016-02-19