Обамаг өнгөт арьст боол гэжээ
2016-02-19

Японы эрх баригч Либерал намын гишүүн Казуя Маруяма парламентын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг боол гэж хэлсэн талаар “www.novorossiatv.com” мэдээллээ. Тэрбээр “Обама бол өнгөт арьст хүн. Түүний судсаар өнгөт арьст боолуудын цус урсч байгаа” гэж хэлсэн байна.

 

Гишүүнийг ийнхүү хэлсний дараа танхимд байсан сөрөг хүчнийхэн дургүйцлээ илэрхийлэн, “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаа боль” гэсэн байна. Чуулганы дараа Казуя Маруяма хэвлэлийн хурал зохион байгуулж “Намайг уучлаарай. Би үгээ буцаан авч байна” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайд Шинзо Абе Либерал намын даргад хандан гишүүдийнх нь сахилга бат муу байгааг шүүмжилсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин