Лиам, Майли нар гэрлэжээ
2016-02-19

“Өлсгөлөн тоглоом” цувралын од Лиам Хэмсворт болон дуучин Майли Сайрус нарыг нууцаар хуримласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хос Австралид хуримласан гэнэ.

 

 

Хэвлэлүүд “Австралид байрлах Майлигийн хувийн наран шарлагын газарт тэд хуримаа хийсэн. Одоогоор хуримаа хэзээ хийсэн нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ.

 

“Life & Style” сэтгүүлийн цахим сайтад “Лиам, Майли нар гэрлэсэн. Тэд одоо бал сараа тэмдэглэж байгаа” гэж бичсэн байна.

 

Тэд 2011 онд сүй тавьцгаасан ч 2013 оны эхээр салцгаасан билээ. Хос өнгөрсөн зул сарын баяраар харилцаагаа эргэн сэргээж, энэ оны эхээр дахин сүй тавьцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин