Хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш
2016-02-19

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг  шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 86 хувь нь дэмжив.

 

Дараагаар нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулга  болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Прокурор хэрэг үүсгэж, хянаж, хэрэгсэхгүй болгож болдог. Ямар ч тохиолдолд прокурор хянах ёстой. Харин хэрэгсэхгүй болгох  хүсэлтийг шүүхэд өгөх хэрэгтэй. Нэг  ч удаа хэрэгсэхгүй болгох гэж шүүхээр явдаггүй. Өмгөөлөгч гэдэг бол хэрэгжүүлэгч.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Төрийн нэрийн өмнөөс хянагчаар оролцож байгаа. Хяналт тавих чиг үүрэг өмгөөлөгч тусалдаг. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах явц зөв явж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэрийн тухай асуудал биш.  Ялгаануудыг энэ төсөлд гаргасан байна. Тиймээс энэ хуулиар иргэн эрхээ хангуулах талд чиглэсэн юм гэлээ.

 

Ингээд гишүүдийн олонхи нь дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гончигдоржмйн бузар гар дүрээтэй байгаа бол ямарч хууль Монгол улсын эрх ашгийг хохироосон байх нь гарцаагүй.
2016-02-22
хн:
Битий Гончигт
2016-02-20
zochin:
amarsanaa odoo taxi abna uu 570 unana uu chinii asuudal chi hogiin
2016-02-20
Зочин:
эх оронд минь шударга үнэн үйлчилдэг хууль алга. дүрэмээрээ машин бариад явж байхад урсгал сөрж орж ирээд мөргөсөн жолоочийн 100 буруу гээд дүгнэлт нь гарчихаад байхад Дарханы шүүх хурал хохироогчийн талын өмгөөлөгч солигдсон, хэрэгтэйгээ танилцаагүй, өмгөөлөгчийн бие өвдсөн гэсэн нэрийдлээр 4 удаа шүүх хуралыг хойшлууллаа. Хохироогч жолоочийн буруугаас дүүгийн минь эрүүл мэнд хутганы ирэн дээр хагалгаанд орж одоо хүнд байдалд байна. Үнэн шүүх гэж байна уу? Давтан бусдын амь насанд гэмтэл учруулсан этгээд ганц удаа ч уучлаарай байхгүй, хохирол арилгасан юм байхгүй инээгээд чаддаг юм бол шоронд хийгээрэй гээд явж байх юм...Хаана хандах бэ? Ард түмэн минь ээ...
2016-02-19