“Нацагдорж 65” тоглолт болно
2016-02-20

 

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ойд зориулан Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид “Нацагдорж 65” дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

 

Улсын Филармонийн “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд тоглогдох эл концертод Удирдаач Д.Нямдаш /МУСТА/, Б.Батбаатар, морин хуурч Н.Ашид, хөтлөгч Ч.Буянхишиг /МУСГЗ/, гоцлол дуучид оролцох юм.

 

Тоглолтод СИМФОНИ №3, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, “Үүлэн заяа” дуурийн “Хоролдой ноёны ари”, “Үүлэн заяа” дуурийн “Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюитээс, “Тэмээчдийн уралдаан”, “НУТГИЙН ЧУЛУУ”, “Гүюг хаан” балет сюит зэрэг бүтээл тоглогдох нь ээ. 

 

Тус тоглолт хоёрдугаар сарын 26-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин