Хүний газар НЭР –ээ
2016-02-21

 

АНХ, ЭНХ хоёрыг анх Солонгост хөл тавихад “Монгол уу ?” гээд сүрхий ажигладаг байж. Алхаа гишгээ, ажил хийх байдал бүрт харц дагуулж нуруунаас нь мэдрэгдтэл ажиглаж нухацтай хандаад байдаг байж. Бараг зандрахгүй аядуу зөөлөн харьцана. Цалин мөнгөнөөс гадна зав зайтай үед цайлж дайлна. 15 жилийн өмнөх тэр үед Өмнөд Солонгост ирсэн Монгол эрчүүд бүсгүйчүүд бол тун содон ажиллах хүчин байлаа. Фиппин, Хятад, Бангладеш гээд Азийн хэдэн яахав дээ орны ажиллах хүчний нурууг авсан Солонгос эздэд Монгол хүн арай өөр . 

 

Тэд ажлыг гялалзуулна. Аргалах гээд байхгүй.  Хэлсэн ярьсандаа байхгүй бол нэг удаа зөөлөн. Хоёрдох удаагаа дуугай. Гуравдах удаагаа бол хэнч байсан шууд харьцана. Барьж аваад таазнаас өлгөчихөж мэднэ. Хэм хэмжээ ёс суртахуун ч мундаг шинжтэй. Хэлсэн ярьсныг ойлгож тусгах, сурах дадах нь дэндүү хурдан.

 

Ажлаас холдохгүй гэрээс гарахгүй. Зундаа далайруу нэг очихгүй. Цагаан сар гээд  Сөүлээр золголт хийгээд явчихгүй. Амралтын өдөр гээд архи эргүүлээд байхгүй. Ажил байна уу, гарч л баймаар гэнэ. Арай л удаан амраад байнаа гэж зовнингүй өгүүлнэ... Гараа амрааж хамаагүй унтвал Монголд нь ар гэрийнхэн нь хямрах тул тэдэнд амрах шиг хэрэггүй зүйл алга байлаа...  Ийм л байлаа даа гэж ид залуу насаа Хангүг оронд өнгөрөөж 4 дүүгээ гурван байртай болгосон гэх нэг эр хүнтэй таарч үгийг нь сонслоо.

Одоогийн энд ажиллаж буй залуус шиг ар гэр аав ээжтэйгээ шууд холбоогүй байсан нь хамгийн хүнд мэдрэмж нь байсан гэнэ. Нэгэнт “хар”-ын байсан тул ээжээ өнгөрөхөд дэргэд нь байсангүй. Бүгдийг орхиод нисмээр байсан ч гарыг нь харж суудаг дүү нараа бодоод тэвчээд, ганцаараа уйлжээ. Ээжийг нь  хорвоогоос үүрд үддэг  өглөө нь ажилдаа гарчихсан зогсож байж.  Ээждээ очиж чадсангүй ч эх орондоо очих нь үнэн юм даа гэж хөмхий зуугаад ажиллаж байжээ.

 

2000 эхэн оны үед гадаадад гарч ашигтайхан ганзага эргүүлсэн болоод Солонгос зэрэг харьд гарч ажилласан хэдэн залуус л Монголын зах зээлд валютын ургалыг санаанд оромгүй нэмэгдүүлж, тоотой баригддаг шинэ байруудыг худалдан авч хэдэн барилгын компаниудыг цаашаа өргөжих урамд хөтөлж байлаа.

 

Шилжилтийн үеийн хотын хэдэн оюутны төлбөрийг тэд л харь орноос илгээдэг байв. Одоо тэдгээр дүү нар бүгд дээд боловсролтой. Янз бүрийн салбарт алба хашиж байгаа бол дийлэнх олон нь мэргэжлээсээ төөрч бизнес эрхлэх болсон.

 

Бас цөөнгүй нь дөнгөж гардсан дипломоо аав ээждээ хадгалуулаад “мөнгө хийхээр” өөр дээр нь ирсэн. Дахиад 4 жилийн сургалтын төлбөртэй нь тэнцэх мөнгө хаяж байж визийг нь гаргуулахад чанга тусч байсан ч ажилгүй суулгаад яахав гээд татаж авсан.

Хоёр нарны хоорондох завгүй ажил дор цаг хугацаа үл анзаарагдан өнгөрч тэрний энэний дүү, ах эгч ирж гэсээр нэг л мэдэхэд Монголчууд 30 гаран мянгуулаа болсноо мэджээ. Амьдарлынх нь ид залуу нас алсарчихаж.

 

15 жилийн өмнө ажилд орох гээд очиход эзэн “чи удаан ажиллана биз” гэж хүндлэнгүй асуугаад байсан бол одоо хүн дагуулаад очихоор “энэ сараам архи уудаг уу” гэж болгоомжлонгуй асуугаад сар харья даа гэдэг болжээ. Харьд олуулаа болсоны сүүдэр ингэж тусч эхэлжээ.

 

2000 оны эхээр “Гэрээний” гэх хар нялхаараа банди нар тусдаа визтэй, тусгай нөхцөлтэй орж ирлээ. Тэнэж явж баригдана гэх айдасгүй. Эзэн хамаагүй. Эх орноосоо шилэгдэн томилолтоор ирсэн гэх бацаанууд халамцуу таарах нь их болжээ. 10 жилийн өмнө нэг Монголтойгоо таараад тэр өдрөө даасан баяртай явдаг бол хожмоо хоол уушийн газар таараад тархиа хагалуулчих бий гэж цэрвэх болжээ. Цөөнгүй нь бэлэн мөнгөнд толгой нь эргэж, хямдхан архинд савах болов. Хажуудах халтаруудаа дээрэлхчихнэ.. Хамт ирсэн нэгнээ согтуу нүдчихнэ.

 

Аялал жуулчлал амин ажлаар хөврөх урсгалч их болж. Монгол хүн хулгай хийв. Дэлгүүр хэсч бараа хулгайлав. Харанхуй гудманд хүүхэн айлгав. Жилдээ нэг ч сонсдоггүй байсан ийм булай мэдээг  сардаа нэг сонсох болов. Энэ бүрт инээж угтдаг эзэн CCTV -ийнхээ тоог нэмж ам дүүрэн магтаалтай өгдөг цалингаа гар татан багасгах болов.

Хүний газар НЭР -ээ хичээн зүтгэж дараагийн хэддээ ногоон гэрэл асааж явсан Мундаг Монголчууд нэр хүндгүй болоод ирэв.

 

Одоо ер нь буцья гэлээ. Таньж мэдэх бүхэн нь зөрөөд нисэх гэж байгаагаа дуулгаж  ажил байр бэлдэхийг санууллаа. Би буцмаар байна гэж хэлэхэд нь энд төгрөг цаас болсон, ажил алга. Зун ирж зугаалж л болно гэж зөвлөлөө.

 

Хэдэн ач зээгээ аваад утаанаас зугатах гэж байна. Байраа томсго гэж түрүүлж очиж амьдарлаа төвхнүүлэхээр явсан эхнэр нь хэлэв. АНХ энд ирэхдээ тэр ЭНХ - тэйгээ хоёулаа эх орондоо л хурдан буцах гэж зүтгэсэн. Нойр хоолыг хойш тавин ажиллахдаа ар гэрийнхэндээ мөнгө явуулж байсан.

 

Юу болоод байнаа миний эх оронд. Би буцмаар байна... тэр гэж хэллээ. АНХ  энд ирэхдээ тэр тэр 5 жил тэсье гэж өөртөө хэлж байжээ.

 

Д. Баяраа СӨҮЛ хот

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаг унэн одоо очиж байгаа бацаанууд ямар зорилготой очиж байгаагаа унэхээр мэддэгуй юм бна лээ
2016-02-23
Зочин:
Эхнэртэйгээ хоюулаа ажиллаад ойролцоогоор сард 1500-г жилд 18000 явуулж байж. Бидэн шиг 10000 орчим хун гээд бодвол жилд180 сая 5 жилд 900 сая доллар Монголдоо оруулдаг байждээ. Овоо л юм. Солонгосд 30 насандаа очоод 35 тай ирж байлаа.
2016-02-22
Зочин:
Со-улс ч монголыг яах аргагүй хөл дээр нь зогсоход нөлөөлсөн шүү.Олон айл өрхийг босгосон. Даанч одоогийн зорчигчид маань монголын нэр хүндийг унагаж б.на.
2016-02-21
ontsgoi maanag:
ene tomor zamiin gurvan ugsarmaliin gomo monhoo gedeg hun suuliin durvun jil neted od bolj duuslaa ene nohriin tuhai ontsgoi maanag nertei nom hurtel hevlegdsen bna shde site deer bna google deer ontsgoi maanag gej haigaad unshij bolj bna
2016-02-21