Жеб Буш нэрээ татжээ
2016-02-22

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр намын нөхөдтэйгээ өрсөлдөж байсан Флорида мужийн амбан захирагч асан Жеб Буш нэрээ татаж буйгаа мэдэгдсэн талаар “CNN”агентлаг мэдээллээ.Тэрбээр энэ сарын 20-ноос эхлэн албан ёсоор зар сурталчилгаагаа зогсоож буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Айова мужид энэ сарын эхээр намын идэвхтнүүд ирээдүйн Цагаан ордны тэргүүн аль намаас нэр дэвших, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдийг хэлэлцэж, урьдчилсан байдлаар шийдвэрээ гаргасан юм. Дэмжигчид Бүгд Найрамдах намаас сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй 10 нэр дэвшигчдээс Техас мужийн сенатор Тед Круз, тэрбумтан Дональд Трамп, болон Флорида мужийн сенетар Марк Рубио нарт саналаа өгчээ. Харин Жеб Бушид нийт сонгогчдын 15 хувь нь саналаа өгсөн байна.

 

Жеб Бушийн аав, ах Ерөнхийлөгч байсан юм. “Харвард”-ын их сургуулиас явуулсан санал асуулгаар тус сургуулийн нийт оюутны 42 хувь нь “Бушийн гэр бүл улстөрөөс хол байх ёстой” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин