Хилари, Трамп нар ялалт байгууллаа
2016-02-22

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт өчигдөр Невада болон Өмнөд Каролина мужид зохион байгуулагджээ. Ардчилсан нам Невада мужид сонгуулийн өмнөх санал хураалтын зохион байгуулсан бол Бүгд найрамдахчууд Өмнөд Каролина мужид зохион байгуулжээ.

 

Невада мужид болсон Ардчилсан нам доторх сунгаанд Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон илт давуугаар ялалт байгуулсан талаар “AFP” агентлаг мэдээлэв. Тэрбээр нийт сонгогчдын 52.7 хувийн санал авчээ. Хиларигийн нам доторх гол өрсөлдөгч Берни Сандерс 47.2 хувийн санал авсан байна.

 

Сөрөг хүчин Бүгд найрамдахчуудын Өмнөд Каролина мужид зохион байгуулсан санал хураалтад тэрбумтан Дональд Трамп тэргүүлсэн байна. Тэрбээр нийт сонгогчдын 54.1 хувийн санал авчээ. Энэ сарын эхээр Айова мужид болсон санал асуулгаар намаа тэргүүлсэн Техас мужийн сенатор Тед Круз 42.8 хувийн санал авч, удаалжээ.

 

Санал хураалт дуусахаас хэдхэн цагийн өмнө Жеб Буш нэрээ татсан юм. “Энэхүү үйл явдлын дараа Трампийг дэмжигчдийн тоо нэмэгдсэн” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.

 

Невада мужид Хилари, Каролина мужид Трамп ялалт байгууллаа. Ирэх сарын 1-нд АНУ-ын 15 мужид уг санал хураалт зохион байгуулагдах юм. Уг санал хураалтад намаа тэргүүлсэн нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнгис кинотеатрын чанх хойно байрлалтай, засвар хийсэн 1 өрөө байр хөлслүүлнэ. Гал зуух тусдаа 8858-3333
2016-02-22