М.Сономпил Индонезын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
2016-02-22

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөрхүлээн авч уулзлаа.

 

 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай морилохыг хүссэн. Тэрбээр, Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай хоёр талт болон олон талын харилцаа хөгжүүлэхийг эрмэлздэг хэмээгээд, энэ хүрээнд Индонез Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг дурдсан.

 

Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай 1956 онд дипломат харилцаа тогтоосныг эрхэм гишүүн тэмдэглээд Индонези, АСЕАН-ы орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай улс 2014 онд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээсэн гэж хэллээ.

 

 

Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд, найрсаг дотноор хүлээн авч буйд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа жил энэхүү айлчлалыг хийж байгаа нь ихээхэн онцлог болохыг дурдсан.

 

Эрхэм зочин хоёр орны парламентын бүлэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж ирснийг онцлоод, айлчлалын үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй явдал нь парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгаж, харилцан туршлага судлах, мэдлэг, мэдээлэл солилцох чухал суурь болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

 

 

Мөн тэрбээр хүчирхэг ардчилалтай хоёр орны парламентын хамтын ажиллагаа дэлхийн ардчиллыг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна хэмээн хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, хоёр улсын харилцааны хөгжилд хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийн айлчлал Монгол, Индонезийн парламент хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улс 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа хэмээгээд уг арга хэмжээнд Индонезийн Ерөнхийлөгч Ж.Виводо оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
HUGO TSCHANNEN:
I remember been involved in this crypto currency investment platform that I came across on facebook, I lost about $480k to this evil scheme after I invested and accumulated profits, I was denied withdrawals on when i wanted to. I wrote to customer support but I was given no feedback. I knew I had been scammed and I started to search for a crypto recovery expert… I considered myself fortunate, if not blessed to have met a real asset recovery Wizard Fahad Waleed. I would highly recommend this hacker to anyone who wants to recover their lost funds from any scam. He is the best in the business and will do anything possible to help you get your money back. Now, I’m a happy woman and a satisfied client with my life back. Have faith and contact him at[COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-09
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-22
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-22