Реал Хип хоп ба реггае хөгжим сонсогч залууст барьж буй “нэгэн бэлэг”
2016-02-22

Монголдоо өөрсдийн дуу хоолойг хүргэж буй хип хоп, реггае хөгжмийн хөгжил дэвшилд зүрх сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж буй уран бүтээлч залуус нэгдэн үзэгч фенүүддээ 2016 оны 3 сарын 4-ний өдөр "Castle Nigth Club”-т "ЁОНК” нэртэй "нэгэн бэлэг” барихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ бэлэг нь шинэ үеийн доргио залуус, сонсогч, фенүүддээ хөгжмийн хэмнэлийг "жинхэнэ утгаар нь” мэдрүүлэхээр ойрд үзэж хараагүй, гайхалтай шоу тоглолт юм. 

 

 

 

Тоглолтод Дайн ба Энх, Юүдэнтэн, Реппер Gee, Ka, Gennie, Metune, mr.dog's, Хөлөгөө, Reggae урсгалыг төлөөлж Ratabuzz Reggaeman-mr,Gunbastik, Jiijaj, Macho нар болон ONYX CREW, Peace Paradise бүжгийн хамтлагууд DJ CHIN, ОХУ-ын DJ Alex Flush, GOGO dancer-ын хамтаар хүрэлцэн ирж бут авахаар төлөвлөөд байна.

 

Залуус та бүхнийг нэгэн үдэш, реггае хөгжмийн хөнгөн аянд хөгжилдөж, реал хип хоп, old school хэмнэл мэдэрдэж, доргихыг урьж байна. 

Shuud.mn
Сонин хачин