Тэйлор хуримын гэрч болов
2016-02-22

 

Дуучин Тэйлор Свифт хуримын гэрч болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэйлорын найз Британи Мак өчигдөр хуримаа хийжээ. Сүйт бүсгүй гэрчүүдийнхээ нэгээр Тэйлорыг сонгосон байна. Тэд 14 жил найзалж байгаа гэнэ. Хуримын ёслолын дараа дуучин бүсгүй инстаграмдаа Мактай авахуулсан хоёр зургаа нийтэлж “Миний сайн найз, миний гэр бүл” хэмээн бичжээ.

 

Мөн Мак инстаграмдаа Грэммигийн эзэн болсонд чинь баяр хүргье. Чамайг шагналын эзэн болох бүрт би чин сэтгэлээсээ баярладаг” гэж бичсэн байна. Лос Анжелес хотноо өнгөрөгч долоо хоногт 58 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан юм. Тэйлор гурван Грэммигийн эзэн болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин