ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татахдаа хууль зөрчөөгүй
2016-02-22

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэлдээ:

 

-Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна.  Нийтдээ 212 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан гэлээ.

 

МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ганцхан асуудал хэлэлцээд завсарласан гэж дүгнэж байсан.АН-ын бүлэг  үүнд ямар байр суурьтай байгааг тодруулахад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэсэн юм. Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх  анх нэрийг  нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй гэсэн юм.

 

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ Ардчилалыг булшилж,Авилгалтай нөхөрлөсөн АН-ыг зайлуулахгүй бол бүх хууль дүрэмийг зөрчинө,Хууль ямар хамаатай юм гэдэг ерөнхий сайдтай байлаа.Ямар ч хуульгүй юм шиг луйвар хийчихээд ичих нүүргүй Шалихгүйбаатар,Салдангийн охин хоёроор тайлбар тавиулна аргаггүй л эрүүгийн элемэнтүүдийн нам шүү.
2016-02-23
зочин:
АН бол аргагүй л луйварчдын нам юм даа, монгол түмэн энэ жил энэ тэнэгүүдээс сална, улс орноо эргээд хөгжүүлэх замд авчирна даа, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлнэ дээ
2016-02-23
Зочин:
Тэр хүний эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх АН-ынханд байна. Ард түмэнд байхгүй байна.
2016-02-22
зочин:
Тайваний тагнуул авгай,монголд 45 хоносон гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэж дотор газрын бодлоготой хууль санаачилж байсан урвагч нохой хоёр үүнийг хууль ёсных гэж яаж мэддэг байна.
2016-02-22
Иргэн:
Тэр Сугарыг одоо суга татаачээ. Тэр хүн өөр газар байх ёстой шүү дээ
2016-02-22