Түрээсийн орон сууцанд хамрагдах журам батлагдаагүй
2016-02-22

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай ярилцлаа.

 

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн журам батлагдаж, иргэдэд тавигдах шаардлага сайтуудад нийтлэгдээд байна. Яг ямар ямар нөхцөл хангасан хүмүүс тус хөтөлбөрт хамрагдах вэ?

  • Засгийн газрын тогтоолоор Төрийн орон сууцны корпораци нь Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн журмыг БХБСайд эцэслэн баталснаар хөтөлбөр хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар яамнаас журам батлагдаж ирээгүй байна. Тэгэхээр хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх материал тодорхойгүй байгаа гэсэн үг. Журам батлагдвал иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэгдсэн байдлаар мэдээлэл хүргэх болно.

 

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт нийт хичнээн хүн хамрагдах боломжтой вэ?

  • Засгийн газраас энэ жил нийт 1300 айлын орон сууцыг түрээслэх тогтоол гарсан. Үүнээс  манай байгууллага нийслэл хотод 350, хөдөө орон нутагт 579 нийт 929 айлын орон сууцыг түрээслэх юм.

 

Улсын хэмжээнд 2015 оны эхний 3-р улирлын байдлаар 17220 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон. 2016 онд 28270 айлын орон сууцны барилга барина гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг. Үүнээс ТОСК худалдан авах замаар түрээслэх боломж байгаа юу?

  • Улсын хэмжээнд 2015 онд 27 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Энэ тооноос эрэлт хэр их байгааг харж болж байна. Манай байгууллагад засгийн газраас болон яамнаас үүрэг чиглэл өгвөл болохгүй гэх зүйл байхгүй.
  •  

Иргэд тухайн орон сууцаа түрээслэнгээ өмчлөх боломж байгаа юу? Үүнийг журмандаа тусгасан уу?

  • Орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь бүрдээгүй, ипотекийн 8 хувийн зээлийн журмын аль нэг нөхцөлийг хангаагүй, зайлшгүй орон сууцанд амьдрах шаардлагатай иргэд уг хөтөлбөрт хамрагдана гэж бид үзэж байгаа. Эдгээр иргэд орон сууцаа түрээслэнгээ өмчлөх боломжийг мөн бид судалж байна. Энэ асуудлыг шийдэхэд боломжгүй зүйл байхгүй.

 

Түрээсийн орон сууцны үнийн талаар?

  • Тогтоолын дагуу хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/, Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/ байхаар тусгасан . Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн өөрчилнө.

 

Аймгийн нэрс

Түрээсийн орон сууцны тоо

  • Архангай

120

  • Увс

84

  • Дархан-Уул

83

  • Сэлэнгэ

90

  • Хэнтий

96

  • Ховд

96

Хэнтий-Бор- Өндөр

10

 

Улаанбаатар хотод

Өрөөний мкв

Түрээсийн орон сууцны тоо

“Буянт-Ухаа 2” хороолол

39,30

250

“Буянт-Ухаа 2” хороолол

49,23

100

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин