Кардашиан хүүгээ танилцуулав
2016-02-23

Реппер Кейни Уэстийн гэргий, реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд амаржиж хүүтэй болсон билээ. Хос хүүгээ Сент Уэст хэмээн нэрлэсэн юм. Өнөөг хүртэл хос хүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээгүй байсан билээ.

 

 

Тэгвэл Кардашиан 2003 онд таалал төгссөн аав Роберт Кардашианы 72 насны төрсөн өдрөөр хүүгийнхээ зургийг инстаграмдаа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кардашиан хүүгийнхээ зураг дор “Холоос зорин ирсэн сахиусан тэнгэр” гэж бичжээ. Хос хүүгээ Сент хэмээн нэрлэсэн ч Роберт хэмээн дууддаг гэнэ. Энэ тухай Кейни 58 дахь удаагийн Грэммигийн үеэр хэвлэлд мэдэгдсэн юм. Тэрбээр “Кардашиан аавдаа их хайртай. Тиймээс л хүүгээ Роберт хэмээн дууддаг” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Kim geh erliiz huuhnii talaar bichihee boliochee. Busdiin anhaarliig uurtuu tatah gej yadsan zugeer 1 house wife, har nuhurtei 2 huuhedtei yu ni sonin bgaa yum be.
2016-02-23