”Монгол цагдаа-95” тэмцээн эхэллээ
2016-02-23

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрэгтэй 46, эмэгтэй 26 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

 

Тэмцээний нээлтийн үеэр улс, бүсийн болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнд амжилт гаргаж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан алба хаагчдыг шагнав.

 

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Гантулга “Спортын алдар” тэмдгээр, Увс аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Загиржав, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Шинэ-жинст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хүрэлбаатар нар Олимпийн хорооны шагнал хүртсэн. Мөн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ нарын хоёр алба хаагчийг “Хүч” спорт хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна. “Монгол цагдаа-95” тэмцээн спортын 17 төрлөөр зохион байгуулагдах юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин