55 гомдолд хяналт, шалгалт хийжээ
2016-02-23

Авлигатай тэмцэх газар 2016 он гарснаас хойш албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандсан нийт 55 гомдлыг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна.

 

Эдгээрээс 27 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн хариуг гомдол гаргагчид хүргүүлээд, 28 гомдлын үлдэгдэлтэйгээр ажиллаж байгаа аж. Хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээллийн 37 буюу 67.2 хувийг иргэнээс, 17 буюу 30.9 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлжээ. 

 

Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан, хандив, туслалцаа авсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй, хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин