Эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарчээ
2016-02-23

Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 хувьтай гарчээ. Энэ өсөлтөд уул уурхайн салбар 13.0 хувь, хөдөө аж ахуй 10.7 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 5.7 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 2.9 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

 

Харин бөөний болон жижиглэн худалдаа 3.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 21.1 хувь, барилга 1.4 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин