Т.Баясгалан: 105 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна
2016-02-24

Сүүлийн 4 жилийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцоогүй 97 мянга гаруй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Техник хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодрууллаа.

 

-Замын хөдөлгөөнд оролцоогүй удсан, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Замын хөдөлгөөнд оролцоогүй удсан тээврийн хэрэгсэл буюу сүүлийн дөрвөн жил 2012-2015 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй автомашины улсын дугаарыг улсын бүртгэлээс хасахаар болсон. Мөн манай улсын хилээр гараад эргэж орж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах юм. Түүнчлэн бүртгэлтэй, татвар төлсөн, техникийн үзлэгт орсон тээврийн хэрэгслийн зөрүүтэй тоог цэгцэлнэ.

 

-Тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах зайлшгүй шаардлага юу байв?

-Бүртгэл мэдээллийн цахим санд 790 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний талаас илүү нь буюу 436 мянга нь нийслэл хотод бий. Гэтэл 2015 онд  510 гаруй мянган тээврийн хэрэгсэл техник хяналтын үзлэгт орсон бол 460 мянган нь татвараа төлсөн гэх мэдээлэл байна. Түүнчлэн Замын цагдаа, Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо зөрдөг. Өнгөрсөн онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 22.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Гэсэн ч 20.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Төсөвт төвлөрүүлэх үүргээ тээврийн хэрэгслийн тооны зөрүүнээс шалтгаалан гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс сүүлийн 4 жилд замын хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болсон.

 

-Иргэдийн зүгээс хувийн өмчийг үнэгүйдүүллээ гэж байна?

-Бүртгэлтэй, татвар төлсөн, техникийн үзлэгт орсон тээврийн хэрэгслийн зөрүүтэй тоог цэгцлэснээр төсөвт төвлөрөх татварын орлого бодитой болно гэдгийг ойлгох нь зөв.

 

-Бүртгэлийг эргээд сэргээх боломжтой юу?

-Боломж бий. Гэхдээ хүндэтгэх шалтгаантайгаар машинаа үзлэгт оруулаагүй, татвараа төлөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд бүртгэлийг сэргээнэ. Гэхдээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас торгууль, ногдуулах, татварыг нь төлүүлэх ажил хийгдэх юм.

 

-Нийт хичнээн машин улсын бүртгэлээс хасагдах тооцоо байна вэ?

-Улсын хэмжээнд 105 гаруй мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гараад байна. Тухайлбал сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа бол хилээр гараад эргэж ирээгүй 10 мянга орчим тээврийн хэрэгсэл байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-24
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-24
Ene huuhdiig zailuul:
Ereliin erdenebatiig dagaj daldagnaad ardchilsan namd urvaj dund shatnii alban tushaaluud goridood yavdag dolignuur huuhed JCI gd uuriiguu huurgusun zaluuchuudiin negdee karmaandaa sohor zoosgui tgd peediisen yumnuud alban tushaald ochij mungutei bolno gj muruuduj suuhaar huviin salbart zutgej 5 tugrugtei bolson n dr yumda
2016-02-24
ОЙЛГОВ УУ:
ЯАЖ ДЭЭРЭЛХЭХ ГЭЭД БАЙНАА. ТА НАР. ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН ЁСООР БОЛ ,ТОМ ДАРГА ТА ХОТООР ТОМ МАШИНАА УНААД ТӨВ ЗАМААР ЯВДАГ Л БОЛ ЖИРИЙН ИРГЭН БИ ЖИЖХЭН ТЭРГЭЭ УНААД ЗЭРЭГЦЭЭД ЯВАХ ЭРХТЭЙ Л БАЙГАА.
2016-02-24
зочин:
наадахы чинь өмчлөлийн эсрэг гэмт хэрэг гэдэг юм
2016-02-24
зочин:
наадахы чинь өмчлөлийн эсрэг гэмт хэрэг гэдэг юм
2016-02-24
Зочин:
ЗАМЫН ЦАГДААД ИЙМ ЭРХ БИЙ ЮУ?ҮНДСЭН ҮҮРЭГ НЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН Л ЗОХИЦУУЛАХ ҮҮРЭГТЭЙ Л БИЗ ДЭЭ.АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ШАР ҮНЭМЛЭХГҮЙ БОЛ ТОРГОНО ГЭЖ СҮРДҮҮЛСЭЭР БАЙГААД ХИЧНЭЭН ОЛОН ХҮНИЙ ЦАГ АЛДУУЛЖ СОЛИУЛЖ БАЙНА.НӨГӨӨ ТАЛДАА ЗАМ ДЭЭР БАЙГАА ЦАГДАА НАРТ ОРЛОГООЛОХ БОЛОМЖИЙГ БҮР ИЛҮҮ ОЛГОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
2016-02-24