Гал зогсоох цагийг тохирлоо
2016-02-24

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Сирид гал зогсоох цагийг тохирсон талаар “www.NBS.com” мэдээллээ. Энэ бямба гариг буюу хоёрдугаар сарын 27-нд Дамаскийн цагаар шөнийн 12 цагт гал зогсоохоор тохиролцож чаджээ.

 

Тохиролцооны дагуу Орос болон АНУ тэргүүтэй олон цэргийн эвсэл Сирид өгч буй цохилтоо зогсоох юм. Хэрвээ Засгийн газар болон сөрөг хүчин дээрх тохиролцоог биелүүлэхээс татгалзвал эвсэл цохилтоо үргэлжүүлэх болно гэдгээ сануулжээ.

 

Орос, АНУ-ын талаас Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон “Жебхат-ан-Нусра” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэхээ мэдэгдсэн байна.

 

Гал зогсох хугацаанд НҮБ тэргүүтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчид Сирид тусламж нийлүүлэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин