Бодлоо биш бодлого яриарай горилогчид оо
2016-02-24

Сонгуулийн жилийн хаврын улс төр зугаатай үргэлжилж байна. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах хуваарийн дагуу тун удахгүй сонгуулийн хэсэг байгуулагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалт гарна. Улс төрийн намууд их, бага хурлаараа сонгуульд нэр дэвших эрхмүүдээ тодруулна. Одоогийн байдлаар улс төрийн намуудад их тулааны өмнө нам жим гэдэг шиг дүнсгэр байна. Мэдээж дотооддоо хурцадмал, тойрог булаацалдан бие биенээ хардсан, намын удирдлагуудаа бараадсан, тэдний өрөөгөөр хэн орж гарч байгааг танадсан зэрэг хөгтэй, хөгжилтэй үйл явдал өрнөж байгаа биз. Төрийн ордноор ч гишүүд нүүр дүүрэн инээмсэглэх найрсаг “багаа зүүчихсэн”, алхаа гишгээ нь хүртэл хөнгөрчихсөн бол өнгөрсөн сонгуулиас хойш үзэгдэж, харагдаагүй эрхмүүд орж гарч байгаа нь содон.

 

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын сонгуульд нэр дэвших саналаа илэрхийлсэн хүмүүс нийгмийн сүлжээг ярих яриа, өдөх сэдэвтэй болгож, зарим нэг хүний тоглоом нь шоглоом болж байна. Цаашдаа ч УИХ-ын гишүүнд нэр дэвшихээр мөрөөдлөө илэрхийлэх хүмүүсийн нэр цуврах биз.

 

Төрд иргэдийг төлөөлж нэр дэвших эрх хэн бүхэнд нээлттэй, Үндсэн хуулиар баталгаажсан эрх. Энэ эрхээ сонгуулийн насанд хүрсэн хүн бүхэн эдлэхийг хүсдэг бололтой. Гэхдээ эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ мэддэг, хариуцлага үүрдэг байхыг УИХ-ын гишүүнд санаархагч байтугай төрийн түшээд бие биенээсээ шаарддаг ч иргэдийн амьдрал мэдрэгдэж биеллээ олсон зүйлгүй.

 

Эдүгээ нийгмийн сүлжээнд нэрээ дэвшүүлэхээ илэрхийлсэн энэ олны амны бай болоод өнгөрлөө гэж бодоход улс төрийн намуудын гал тогоонд нэр дэвших эрхээ авах өрсөлдөөн жинхэнэ утгаараа дажин болох биз.

 

Намдаа анхнаасаа үнэнчээр зүтгэсэн, мөнгө хандивласан, нэрийг нь өргөж явсан гээд л цээжээ дэлдэх “би”-үүд фракц бүлэглэлээрээ жагсаалт, тойрог булаацалдан үзэлцэнэ.

 

Мөнгөтэй, бэлтэй эрхмүүд нь улс төрийн хүчнээс бус бие даагаад нэрээ дэвшүүлэх нь тэдний эрх. “Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү”  бидэнд хамаагүй. Магадгүй парламентад нэр дэвших эрхээ авч чадаагүй хэсэг нь аймаг, нийслэлийн хуралд өрсөлдөнө гэх дараагийн боломж уг нь энэ удаад  бүрдсэн. Учир нь УИХ-ын болоод аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явагдана. Аймаг, нийслэлийн ИТХ бол орон нутгийн парламент гэсэн үг.

 

Парламентад нэр дэвшихэд мэргэжил харгалздаггүй. Гагцхүү тухайн нэр дэвшигч тухайн тойрог, нутаг дэвсгэрийн хүн амыг төр төлөөлж, дуу хоолой нь болж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх үүрэгтэй байдаг. Энэ нь хувиасаа ч хамаагүй мөнгө, санхүүгийн асуудлыг тойрогтоо шидээд байна гэсэн үг биш. Асуудлыг хууль, журмын дагуу, өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй.

 

Хэн ч УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөж, зорьж, зүтгэж болно. Харин УИХ-ын гишүүнээр сонгох эрх нь сонгогчдод байдаг. Тиймээс сонгогчдоо басч болохгүй. Сонгогчид сонголтоо хэн нэгний бодлыг биш бодлоготой нь танилцаж хийдэг. Хэн нь бодлоо хэлж болно, түүнийг нь хүндэтгэнэ. Харин сонголт хийж дугуйлах тэр мөчид бодол биш бодлого явагддагийг УИХ-д нэр дэвшихээр горилогчид анхаарчихна биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-02-24